Wednesday, October 21, 2009

БНХАУ-ын иргэн хил зөрчөөд баривчлагдав

Дорноговь аймгийн Хатан­булаг сумын нутаг Сулинхээ­рийн хилийн отрядын хилчид БНХАУ-ын Өвөрмонголын өөр­­­төө засах орны иргэн Ли Бу Хай Яныг улсын хил зөрчин явж байхад нь саатууллаа. Тэрбээр өчигдөр 17.00 цагийн үед тус отрядын Сайн сүүжийн зас­тавын хариуцсан
хэсгээр ул­сын хил нэвтрэн, нутгийн гүн рүү орж явсан байна. Хил хамгаалах байгууллагын эх сур­вал­жийн мэдээлснээр тэрбээр манай улсын нутаг дэвсгэрт, тэр дундаа өмнөд хилийн орч­моор их ургадаг хар өвс түү­хээр хил зөрчсөн байжээ. Хил зөрчигч хууль хяналтын байгууллагынханд “Хар өвс түүж нутагтаа аваачин худалдаж, мөнгө олох зорилготой байсан” гэж мэдүүлсэн гэнэ.

No comments:

Post a Comment