Wednesday, October 21, 2009

Дотоодын үйлдвэрлэгчид нэгдсэн сүлжээтэй болжээ

Монголын Бизнесийн зөвлөл уул уурхайн салбарт бараа, үйлчилгээ нийлүүлэх боломжтой үндэсний компаниудын чадавхийг тодорхойлсон мэдээллийн санг бүрдүүлжээ. Уг мэдээллийн санд Улаанбаатар болон Дархан-Уул, Орхон, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Завхан, Ховд аймгийн 1153 аж ахуйн нэгж бүртгэлд орсон байна. “Сант марал” сан энэ оны гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд орон даяар судалгаа явуулах зарчмаар эдгээр компаниудыг шалгаруулжээ.
 Үндэсний үйлдвэрлэгчид ханган нийлүүлэгчдийн сүлжээнд хамрагдсанаар уул уурхайн салбарынханд шаардлагатай байгаа эрэлтийг дотоодын зах зээлээс хангах боломж бүрдэж байгаа бол нөгөө талд худалдан авагчид тэр дундаа гадаадын компаниуд Монголоос бизнесийн найдвартай түншээ цаг алдалгүй эрэн хайх, баталгаатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг татан авах бололцоо нээгдэж байгаа юм. Үндэсний компаниудын нэрийн хуудас болохуйц уг мэдээллийн сан ажиллаж эхэлснээр зөвхөн дан ганц үйлдвэрлэгч төдий бус манай орны хүн амын дундах ажилгүйдлийг жинтэй бууруулах, ажлын байрыг олноор бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дэлхийн жишигт хүргэх зэрэг олон талын ач холбогдолтой байх болно гэж санаачлагчид үзэж байгаа аж.

No comments:

Post a Comment