Wednesday, October 21, 2009

Швейцарьт монгол эмэгтэй амиа алдсан бололтой

Францын өдөр тутмын сонинуудын баасан гаригийн дугаарт Швейцарийн цагдаагийнхан хоёр монгол эмэгтэйг түр баривчлан саатуулж хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлжээ. Швейцарийн Бале хотын нэгэн зочид буудлын цонхны дороос ази эмэгтэйн цогцсыг цагдаагийнхан энэ сарын 17-нд 14.16 цагт олсон агаад мэдээллийг тэдэнд тус зочид буудлынхан өгсөн бололтой
. Цогцост хийсэн шинжилгээгээр гаднын нөлөөгүй хэдий ч хар тамхи , архи хэтрүүлэн хэрэглэсэн болох нь тогтоогдож. Цагдаагийнхан зочид буудлын хоёрдугаар давхраас үсэрч нас барсан эмэгтэйг Монгол Улсын иргэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. Учир нь түүнтэй хамт байсан хоёр эмэгтэйг гэрчээр байцааж байгаа бөгөөд тэд Монгол Улсын иргэн гэдгээ мэдүүлжээ. Одоогоор гэрчүүдтэй хэл сайн нэвтрэлцэхгүй байгаагийн улмаас хэрэг явдал тодорхой бус байгаа юм байна. Харин энэ явдлыг хамгийн түрүүнд мэдэж дуулсан байх учиртай манай Гадаад харилцааны яамныхан юу ч дуулаагүй, сонсоогүй, мэдээгүй суугаа нь гайхалтай.

No comments:

Post a Comment