Wednesday, October 21, 2009

Улаанбаатар хотын Мянганы хөгжлийн зорилтыг тодорхойлов

Улаанбаатар хотын хувьд шилжилт хөдөлгөөн хамгийн анхаарал татсан асуудал бөгөөд шилжин ирэгсдийн 37 хувь нь ядуу байгаагийн дээр тэдгээр хүмүүсийн 72.7 хувь нь хотын захад зөвшөөрөлгүйгээр оршин суудаг нь хотын хөгжлийг хойш татдаг тухай Мянганы хөгжлийн зорилт илтгэлд дурджээ
. НИТХ-ын ажлын алба, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын алба, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Мянганы хөгжлийн зорилт”-ыг анх удаагаа боловсруулж өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Мянганы хөгжлийн зорилтыг тодорхойлсноор нийслэлийн хөгжлийн хэтийн төлөвийг тоймлож, нутгийн захиргаанаас баримтлах бодлого, зорилтыг томъёолох боломжийг бүрдүүлж байгаа ажээ. Тулгамдаж байгаа асууд­луудыг шийдвэрлэхэд нэн тэргүүнд хүн амыг нийгмийн суурь үйлчилгээнүүдэд бүрэн хамруулах, үйлчилгээний чана­рыг сайжруулах, амьд­рах орчин нөхцөлийг нь дээшлүүлэхэд төрөөс бүх талын арга хэмжээ авах, хүн амын ядуурлыг бууруулах, нийгмийн зорилтот бүлгүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрс чанаржуулах шаардлагатай байгаа талаар тус илтгэлд дурджээ.

No comments:

Post a Comment