Wednesday, October 21, 2009

Бид "Камертон"

"18 нас"-аа дуулж байсан цаг аль хэдийнэ ард хоцорч, тvvнээс хойш 14 хавар, 14 намар
солигджээ. Хамтдаа єнгєрvvлсэн арван жилээ тэмдэглэн хийсэн тоглолт ч дурсамж болон vлдэж. Тус тус амьдралаа хєєсєн тэд хамтлагаа хэрхэн дурсдаг бол? Эл асуултад хариу авахаар утас шvvрлээ.
Б.Ган-Эрдэнэ:
Хит дуу гаргахсан гэсэн дєрвєн хєвгvvн явлаа

"NTV" телевизээр "Ганаа мэргэжлээ сольсон нь" нэвтрvvлгийг эрхлэн гаргаж буй тэрбээр тун удахгvй боловсролын салбарт хvч vзэх гэж байна.
Арван жил гэдэг багагvй хугацаа. Хамтдаа єнгєрvvлсэн энэ олон жилvvдэд гэгээн дурсамж болон vлдсэн зvйл цєєнгvй бий. Анхны дуу, клип, тоглолт гээд бvх зvйл сэтгэлд єчигдрийнх юм шиг тод vлдсэн байна. Тэр дундаас хамтлаг байгуулах гэж зориглосон, гэгээн хvсэл мєрєєдєлтэй дєрвєн хєвгvvн паркад єнждєг байсан нь хамгийн сайхан дурсамж юм даа. Бидний хамгийн гэгээн, дурсамжтай vе. Зорилго, итгэл, мєрєєдлєєр жигvvрлэж явсан бид “Хит дуу зохиож, олны танил болохсон” гэж єдєржин ярилцдаг байлаа.

Д.Болд: 70 мянган vзэгч цуглуулсан тоглолтоо мартахгvй
Бие даан уран бvтээлээ туурвих болсон тvvний хийсэн бvхэн нvдний ємнє илхэн. Саяхан гол дvрд нь тоглосон “Би чамд хайртай 2” кино нээлтээ хийж, одоо ч кинотеатруудаар гарч буй. Киноны их ажлын ард гарсан тэрбээр одоо продакшндаа анхаарлаа хандуулж, дуучдынхаа цомгийг гаргахаар ханцуй шамлаж байна.

-Хамтлагийнхан маань халуун ам бvлээрээ нэг дээвэр дор амьдарч, нэг тогооноос хоол идэж байсан vе санаанаас огт гардаггvй. Зорилго нэгтэй хvмvvс хамт амьдарснаар ойлголцоход илvv дєхєм болдог. Хоногийн 24 цаг хамт байхад юу эс тохиолдох вэ. Хєгжилтэй явдал ч болно.
Мэргэжлийн инженер, техникч, хєгжимчидтэй хамтран ажиллаж, мэргэжлийн тvвшинд дуугаа бичvvлсэн болохоор Сингапурт цомгуудаа бичvvлсэн 2000 он, 70 мянган vзэгч цуглаж, “18” насыг Улаанбаатар хотын зvvн, баруун захад ч дуулдахаар хоолой нийлvvлэн тvрсэн арван жилийн ойн тоглолт болсон 2005 он ч мєн сэтгэлд тод томруун дурсамж болон vлдсэн.
Г.Эрдэнэбат: Жил бvрийн зургадугаар сарын 24 хамгийн дурсамжтай нь
Хувиараа бизнес эрхлэн тун завгvй яваа Эба хоёр ч салбарт хvч vзэж буй. Байгуулсан зоогийн газар нь гурван жилийн нvvр vзчихэж. Газар тариалангийн ажил нь ч урагштай яваа тэрбээр ойрын єдрvvдэд “Level” нэртэй зоогийн газрынхаа бичиг баримтын асуудлыг хєєцєлдєж яваагаа дуулгалаа.

-1995 оны зургадугаар сарын 24-нд бид дєрєв хамтлагаа байгуулж байлаа. Тvvнээс хойш жил бvрийн энэ єдєр тоглолт хийж, цомог гарган фэнvvдтэйгээ баяраа хуваалцдаг болсон. Сvvлийн хоёр жил гэр бvл, ойр дотнынхныхоо хvрээнд тэмдэглэн єнгєрvvлдэг болсон. Одоо эргээд харахад жил бvрийн энэ єдєр бидний хувьд мартагдашгvй дурсамж болон vлдсэн байна.
Д.Мэнд-Амар: Бид шинэ цомог гаргана

Бие даасан уран бvтээл, ирэх жил худалдаанд гарах хамтлагийнхаа шинэ цомгийн ажил гээд Мээдээ ч бас амралт багатай яваа. Уран бvтээлдээ хvчээ дайчилсан тэрбээр хувийн бизнесээ ч тvр хойш тавьсан гэнэ.

-Бидэнд дурсах зvйл тоймгvй олон. Тэр дундаас хамтлагаа байгуулах гэж хєєрєн гvйж явсан тэр vе л сэтгэлд хоногшин vлдсэн байна. Хєгжим бvжгийн коллежийн VIII ангийн дєрвєн хєвгvvн хамтлаг байгуулахаар шийдсэн. Сургуулийнхаа шатан дээр болзоод, “Beatles” хамтлагийн “Yesterday” дууг дуулж байсан мєч єнєє хэр санаанаас гардаггvй.

No comments:

Post a Comment