Wednesday, October 21, 2009

“Хар сарнай”-н Маадай хүүхдийн тоглоомын талбайд гарааш барихаар зүтгэж байна

Сууц өмчлөгчдийн холбоодын эзэмшилд орчны газрыг нь өгсөнөөс хойш зориулалт бусаар ашиглах үзэгдэл нэлээд гарч байна. Тухайлбал, Баянгол дүүргийн наймдугаар хорооны 10 дугаар байрны СӨХ-ны дарга “өөрийн мэдлийн” газраа гараашаар дүүргэх ажлыг эхлүүлжээ. Тэд хүүхдийн тоглоомын талбайг сонгож авч, сар хүрэхгүйн өмнө гарааш барьжээ.
Одоо харин хүүхдийн тоглоомын талбайд гарааш барихаар хавтангуудыг нь хуулаад байна. Энэ нь “Орхон-10” СӨХ-ны дарга Пүрэвдоржийн хийж байгаа ажил гэнэ. Үүний цаана “Хар сарнай” хамтлагийн Маадай байгаа гэж оршин суугчид ярьж байна. Тэрбээр энэ байрны 37 тоотод оршин суудаг хэрнээ, уг ажлыг гардан зохион байгуулж, сагсан бөмбөгийн талбайг устгаж гарааш барих төлөвлөгөө боловсруулсан. Үүнийгээ хэрэгжүүлэхээр зохион байгуулаад явж буй талаар оршин суугчид ярьж байлаа. Нийслэлийн хэмжээнд өнгө үзэж муутай гараашийг нурааж, түүгээр зогсохгүй шинээр гарааш барих зөвшөөрөл олгохыг хориглосон тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл байдал ийм л байна. Эрх мэдлээ хувьдаа ашигтай байдлаар хэрэглэх явдал энд хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Үүнийг дүүргийн газрын алба, Тамгын газрынхан анхааралдаа авахыг оршин суугчид хүсэж байгаа юм. Хууль зөрчсөн “Орхон-10” СӨХ-ны даргад хариуцлага тооцох, түүний хамтрагч дуучин Маадайн хууль бус үйлдлийг зогсоохыг оршин суугчид шаардлаа.

No comments:

Post a Comment