Wednesday, October 21, 2009

Бүх нийтийн цэвэрлэгээ, хагас нийтийн цэвэрлэгээ боллоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн онцгой байдлын комиссоос бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах үүргийг дүүргүүдэд өгсөн. Дүн мэдээгээр бол нийтдээ 120 хороо 357 СөХ, 20 гаруй мянган хүн оролцож, 2700 тн хог цэвэрлэсэн мэдээ ирсэн.
Би уг ажилтай биеэр явж танилцсан. Гэтэл хүний нүдэнд ил харагдах нүүрэн талын газруудыг сайн цэвэрлэсэн хэрнээ нэг юмны араар ороод харахаар хог нь хэвээрээ байж байна. Тэгэхээр энэ ажил хагас нийтийн цэвэрлэгээ болж хувирсан. Энэ сарын 25 хүртэл үлдсэн цэвэрлэгээгээ дахин чанартай хийхгүй бол ойгоо хогтой угтах болоод байна. Мөн үйлдвэр үйлчилгээний хэлтэс энэ сарын 20 гэхэд байгууллага аж ахуйн нэгжүүдийн хаягийг засуулах, мөн байгууллага орчны гэрэлтүүлгийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах үүрэг авсан боловч өнөөдөр өгсөн даалгавар хангалтгүй байна. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажил эхлэх, тарах цагийн хуваарийг баталсан захирамж гарсан. үүнийг холбогдох албуудад хүргүүлсэн байгаа. Ирэх сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Цаг үеийн анхаарал татсан асуудал бол УС-15 халаалтын зуух 4-5 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа явдал юм. Ер нь гал алдаж магадгүй байна. Учир нь агаарын чанарыг бууруулахад зориулсан хөрөнгөнөөс 35 сая төгрөгийг УС-15-ийн халаалтад зориулж олгохоор нийслэлийн Засаг даргын захирамж гаргасан. Гэтэл төрийн сангийн хэлтсээс хамаарч санхүүжилт өгөхгүй байгаа юм. Хэрэв ийм байдалтай байж байгаад хөлдөх юм бол хариуцлагыг нь төрийн сангийн хэлтэс хүлээгээрэй" гэв.

No comments:

Post a Comment