Wednesday, October 21, 2009

Азид эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгүүр дутагдаж байна

Дэлхийн эдийн засагт учирч буй энэ удаагийн хямрал хэтэрхий шударга бус, ямар нэгэн хуулинд захирагдахгүй байгаа нь цаашид эдийн засгийн системээ бүхэлд нь өөрчлөх шаардлагатай болсон гэдгийг сануулсан дохио боллоо.
Эдүгээ хүртэл Азийн эдийн засаг хамгийн арвин туршлагатай, хашир нь байлаа. Америк, Европын айл өрхүүд банкыг хоосортол нь зээлж байхад Азиуд хадгаламжиндаа хэдэн бороо хийж, өөрөөсөө хүртэл нууж байсан үе саяхан. Хөрөнгө чинээтэй улсуудын банкууд эрсдэл ихтэй барьцаанд дарагдаж байхад, Азийн банкууд бага зэргийн эрсдэлтэй барьцааг тогтоож барьсаар байлаа. Бас Америк, Англи дэлхийн хадгаламжийн нөөцийн мөнгийг сорж байх үеэр Азийн улс орнууд их хэмжээний гадаад нөөцийг цуглуулж чадсан үе ч саяхан санагдана.

Гэвч удалгүй Азийн бар гэж нэрийдэгдэх хүчирхэг эдийн засаг өрнөдийн үрэлгэн түншүүдээс илүү хүнд цохилтонд өртөж эхэлсэн. 2008 оны 4-р улиралд Гонгконг, Сингапур, Өмнөд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн дунджаас 15% буурсан дүн гарлаа. Эдгээр улсуудын экспортын хэмжээ жилийн дунджаас 50-иас илүү хувиар огцом буурав. 10 жилийн өмнөх азийн эдийн засгийн хямралаас илүү хувьцааны нэг нэгжид ноогдох үнэ огцом унаж байгаа нь энэхүү хямрал хэр их хүнд байгааг илтгэж байна. Азийн эдийн засгийг гадаадын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтайг энэ хямрал баталж байна. Энэ удаа барууд экспортын үлэмж их хамаарлаас болж бүдрээд уначихлаа. Дэлхийн хамгийн уян хатан, сүүлийн 10 жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн дунджаас 7,5%-иар өсөж байсан Азийн зогсолтгүй хурдацтай хөгжиж буй эдийн засаг нь дэлхийн бусад хэсгийн эдийн засгийн өсөлтөөс даруй 2,5 дахин их байсан юм.

Зөвхөн өнгөрсөн зун, Азийн улсуудын олонх нь инфляци өсөхөөс сэргийлэн хүүгээ өсгөх шаардлагатай болсон ба тэд хүүгээ хэтэрхий хурдан өсгөж байна гэдгийг гадаадынхан анхааруулж байлаа. Одоо Азийн нэлээд хэсэг нь ямарч авралгүй эдийн засгийн сүйрэлд орж байгаа бөгөөд сүүлийн үеийн мэдээгээр улам л хэцүү болж байгаа сурагтай. 2008 оны 4-р улиралд, Өмнөд Солонгосын бодит ДНБ жилийн дунджаас 21%, Сингапурын ДНБ 17%-иар буурсан, хоёр улсын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн урьд жилийнхээс 3-4%-иар бага байна. Сингапурын засгийн газар эдийн засгийн уналтыг 5%-иар барина гэдгээ нийтэд зарласан ба энэ хямрал нь 1965 онд Сингапур тусгаар тогтнолоо зарласнаас хойшхи хамгийн гүн гүнзгий эдийн засгийн хямрал боллоо.

Харин хятад улсын эдийн засаг 4-р улиралд 6,8% өсөлттэй, эрүүл чийрэг эдийн засагтай байсан ч энэ нь улирлын чанартай байсан нь сүүлийн гурван сарын эдийн засгийн зогсонги байдлаас харагдаж байна. Азийн хөгжилтэй орнуудын нэг Япон улсын хувьд хямрал ДНБ-ий тоонд хэдий хэр нөлөөлж байгаа нь илт мэдэгдээгүй байгаа ч гэсэн 12-р сарын байдлаар сүүлийн 12 сарын хугацаанд экспорт 35%-иар буурсан үзүүлэлттэй байна. Түүний зэрэгцээ, Тайваний экспорт 42%-иар буурч, тус улсын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь 32%-иар огцом буурсан байна. Энэ огцом уналтыг америкийн их хямралын үеийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлттэй харьцуулбал бас л бага байгааг харж болно. Азийн үйлдвэрлэгчид эдийн засгийн гэнэтийн энэ хазайлтаар хүнд цохилт авсан нь Ази тивийн экспортод хөтлөгдсөн эдийн засаг бусад бүс нутгийн хэрэглэгчдээс төдийлөн хамааралгүйгээр америкийн хэрэглэгчдийн их өсөлтөөр тэтгүүлж байсан нь тогтоогдлоо. Хэдийгээр бүс нутгийн экспорт 12-р сарын байдлаар 12 сарын дотор жилийн дунджаас 13%-иар буурсан ч гэсэн 1998, 2001 оны үеийнхээс ялихгүй бага байгаа нь урьдны хямралын үеүдийн баргар дүр санагдуулж байна.

Экспортын энэ их уналт дэлхийн худалдааны санхүүг хүнд байдалд оруулж, глобал зах зээлийн эдийн засгийг улам хүндрүүлж байна. Их хэмжээний хувьцаа зарах, хувьцаагүйдэл нь цаашид бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлж байна гэж судлаачид тодорхойлж байна. Ази тивийн улсуудын хоорондын худалдаа америк, Европын бүсийн худалдаанаас илүү бага болж багассан байна. Нөгөө талаас, Хятад болон бусад азийн орнуудын дахин экспортлох барааны угсрах бүрэлдэхүүн хэсгийн эрэлт хэрэгцээ багасч, Азийн экспортын хэмжээ 12-р сард урьд жилийн мөн үеийнхээс 27%-иар бага байна.

No comments:

Post a Comment