Wednesday, October 21, 2009

Нүүрсний үнэ нэмэгджээ

Ойрын өдрүүдэд сэрүүсч байгаатай холбогдуулан мод, нүүрсний үнэ нэмэгджээ. Нийслэлийн захын хорооллуудаар шуудай нүүрс болон мод ямар үнэтэй байгааг тодрууллаа.
Налайхын нүүрс шуудай нь 1200-1400, Багануур 1400-1600, Алагтолгой 1400-1500 төгрөгийн үнэтэй байна. Үүнийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 100 гаруй төгрөгөөр нэмэгдсэн нь харагдана. Хар мод 1200-1500, нарс 1100-1300 төгрөгийн ханштай байв.

No comments:

Post a Comment