Wednesday, October 21, 2009

Таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоолоо

Алтны шороон болон үндсэн ордын олборлолтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгажээ. Шалгалтаар Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай, Архангай, өвөрхангай, Дархан-Уул аймгийн Шарын гол, Сэлэнгэ, Төв аймгийн Сэргэлэн, Хэнтий, Дорнод аймгийн нутагт алт олборлож буй 126, төмрийн хүдрийн олборлолт явуулж буй хоёр, 128 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна
. Энэ үеэр газрын хэвлий, ашигт малтмал, байгаль орчныг хамгаалах, усны тухай, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалган зөрчил гаргасан таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ. 51 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн хугацаатай зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлсэн байна. Мөн 19 аж ахуйн нэгжид мөнгөн торгууль ногдуулжээ.

No comments:

Post a Comment