Wednesday, October 21, 2009

“Петрочайна дачин тамсаг” худал мэдүүлжээ

“Петрочайна дачин тамсаг” компанийнхан магни хлор гэх химийн бодисыг хилээр нэвтрүүлэхдээ худал мэдүүлсэн болохыг тогтоов.
Уг бодис нь тус бүр 50 кг жинтэй, хайрцаглаж савласан 400 хайрцаг химийн бодис байсан байна. Дээж авч Гаалийн ерөнхий газрын төв лабораторт шинжлүүлэхэд магни хлор бус хөнгөн цагааны сульфат болох нь тогтоогджээ. Химийн бодисыг санаатайгаар худал мэдүүлсэн хэргийг Дорнод аймгийн Гаалийн ажилтнууд илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж.

No comments:

Post a Comment