Wednesday, October 21, 2009

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж, хvvхдээс эрvvл мэндийн даатгалын төлбөр авахаар болжээ

Монгол Улсын ирэх оны төсвийн төсөл хэвлэгдээд хэд хонож байна. 2010 онд манай улсын төсвийн нийт орлого 2 их наяд 306 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бvтээгдэхvvний 32.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 2 их наяд 664.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.5 хувь байхаар төлөвлөжээ. Төсвийн алдагдал 358.6 тэрбум төгрөг байхаар тооцсон байна. Төсвийн алдагдлыг таван хувиас илvv гаргахгvйгээр тооцсон боловч улс төрчдийн яриад байсан Оюутолгойн ордоос олох орлогын тухай нэг ч өгvvлбэр төсвийн төсөлд байсангvй.


Харин ч уул уурхайн салбараас олох орлогыг өнгөрсөн оноос хоёр дахин буурна гэжээ. Энэ салбарын орлого 2007 онд нийт төсвийн орлогын 42.6 хувийг эзэлж байсан бол 2010 онд 25.1 хувиар тооцсон байна.

Харин иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д барьсан байв. 18 хvртэлх насны хvvхдийн эрvvл мэндийн даатгалын шимтгэлийг эцэг эхээр нь төлvvлэх хууль боловсруулан төсвийн төсөлд хавсаргажээ.
Ийнхvv 2010 оны төсвийн алдагдлыг уул уурхайгаас биш иргэдээс нөхөхөөр тооцсон байна. Хvvхдэд cap бvр олгох мөнгөн тэтгэмжийн хуулийг "Айвенхоу майнз"-д Оюутолгойгоо өгөхийн тулд хvчингvй болгосон. Хариуд нь хvvхдээсээ эрvvл мэндийн даатгалын төлбөр нэхэх боллоо.

No comments:

Post a Comment